Гадны оддыг дууриах Монгол дуучид

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Гадны оддыг дууриах Монгол дуучид

Монголын рок попын ирээдүйн хэцүүхэн болж байх шиг. Шинээр гарч ирж буй хамтлаг дуучид гадны хамтлаг дуучдыг яг таг дууриах юм. Манайхандаа л од гэгддэг дуучин ВХ Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Tae Yang-ийн стиль, хувцаслалт, дууных нь клип гээд хуулж болох бүгдийг нь дуурийна. Арай л адилхан царайтай болчихгүй юм даа.
Харин сүүлийн үед өсвөр насны охидын дунд “од” болоод байгаа “Sound Of kiss” хамтлагийн охидууд мөн л Өмнөд Солонгосын “Wonder Girl” хамтлагийн Монгол хувилбар. Харин рок попын акуулууд дундаа “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд реппер 50 Cent-ийг дууриадаг. Харин саяхнаас гэнэт ухаарав уу яав, монгол поп урсгалыг гаргаж ирэх гэж хичээж ажиллаж байгаа нь сайшаалтай. “Киви” хамтлагийн хувьд Оросын “Виагра” хамтлагийг дууриаж гарч ирж байсан гээд л тоочоод байвал их бий. Гадаадын хамтлаг дуучдыг дууриах бус өөрсдийн монгол гэх хэв шинжийг хадгалж бусдаас онцлог байвал бид Азид, тэр ч бүү хэл дэлхийд танигдаж чадах чадалтай шүү дээ.
 
С.Хүслэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж