-Энэ жилийн хувьд Грек улс санхүүгийн тогтвортой өсөлтийг баримталж ажиллах талаар жилийн өмнө мэдэгдэж байсан. Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сард Сангийн сайд нь шинэчлэгдэж, Засгийн газрын бодлогод бага зэргийн өөрчлөлт гарсан. Жилийн төлөвлөгөө, зорьсон зорилтод хүрсэн гэж та дүгнэж байна уу?
-Энэ жилийн хувьд манай улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал өмнөх хоёр жилтэй харьцуулбал хоёр дахин нэмэгдэж, тогтворжих хандлагатай орсон гэж хэлж болно. Жилийн дундуур тэтгэвэр, тэмгэмжийн асуудлаас болж Сангийн сайд огцорж би шинэ албаа хүлээж авсан. Тухайн үед амлалт биш, ажил хэрэг болгодог сайд хэрэгтэй байсан болхоор иргэд бухимдалтай байсан. Өнөөдөр Грекийн эдийн засаг санхүүгийн цогц бодлого үе шаттай, салбар бүрт тэнцвэртэй асуудлыг шийдвэрлэж, бодлоготой, хариуцлагатай ажил хэрэг явуулж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Энэ нь жилийн зорьсон зорилт, зорилгодоо хүрсэн гэсэн дүгнэлтэд хүрч байна. Бид энэ эрчээрээ явах юм бол удахгүй өрөө дарж, Евро бүсийг санхүүгийн хүнд нөхцөл байдлаараа хойш татахгүй болно.
-Евро бүсийн шинжээчид, ер нь ажиглагчид танай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжрах юм бол Евро бүсийн эдийн засаг дагаад сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн 2014 он гэхэд хямралаас бүрэн гарч чадна гэсэн. Энэ тал дээр таны байр суурь?
-Бид энэ талаар дуулсан. Бас өнөөгийн санхүүгийн хүнд нөхцөл байдлаас ямар хэмжээнд ажиллаж байж, хөдөлмөрлөж байж гарах вэ гэдгийг тооцоолсон. Үнэндээ 2014 он гэхэд бид одоогийн эдийн засгийн өсөлтөөр өрөө төлж дуусахгүй. Талдаа орох үгүйтэй л байна. Харин Грекийн эдийн засаг тухайн үед хангалттай, бат тогтворжсон байна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж бид эдийн засгийн өсөлтийг улам сайжруулах, дотоодын болон гадаадын худалдааг нэмэгдүүлэх, иргэдийг ажлыг байртай болох тал дээр анхаарснаар хугацаа хэмнэх боломжтой.
-Грект нэг тэрбум еврогийн зээл олгосны дараа 10 жилийн хугацаатай бондын өгөөж 11.2 хувь болсон. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын түвшнээс 44.2 хувиар буюу дөрөв дахин буурсан. Бондын бодлого тун чухал гэдгийг та ч гэсэн анзаарсан байх. Засгийн газраас чухам юунд анхаарах ёстой вэ?
-Грекийн Засгийн газар хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой вэ. Санхүүгийн олон шинжээч санал нэгтэйгээр ажилгүйдлийн түвшинг бууруулахыг нэн тэргүүний зорилгоо болгох байх. Учир нь манай улсад ажилгүйдлийн түвшин 25 хувь, тэр дундаа залуусын дунд 56 хувьд хүрээд байгаа. Ажилтай байна гэдэг амьдралтай байхын нэг үндэс. Иргэд ажилтай байна гэдэг улс ашиг орлоготой байхын үндэс. Энэ асуудлыг шийдсэний дараа цалин, хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарах, дотоодод үйлдвэрлэлийг сэргээх, гадаад худалдааг идэвхжүүлэх зэрэг шийдэл хүлээсэн цөөнгүй салбарт Засгийн газраас анхаарлаа хандуулах ёстой. Ямартай ч миний та бүхэнд хэлэх нэг зүйл бол Грекийн Засгийн газар эхний ээлжинд залуучуудыг ажлын байраар хангахын тулд гурван үе шаттай төлөвлөгөө боловруулсан хэрэгжүүлж эхэлсэн.
-Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хэр их хугацаа шаардагдах бол. Мэдээж одоо байгаа түвшинээс илүү?
-Бидний тооцоолж буйгаар жил хагасын дотор залуучууд ажилтай, болж эдийн засгийн тогтвортой байдал Сангийн яаманд үр ашгаа өгөөд эхлэх болов уу. Сангийн яам Засгийн газартай хамтран ажиллах уялдаа холбоогоо улам бэхжүүлэх ёстой.
-Үйлдвэрийн салбарын хувьд гацаанд байгаа. Энэ тал дээр хэзээнээс арга хэмжээ авах гэж байна. Үйлдвэрлэлд ажлын байр гарах боломж бас байгаа?
-Тийм ээ. Үйлдвэрлэл бол манай улсын хувьд томоохон чухал салбарын нэг. Ирэх оны хоёрдугаар улирал гэхэд үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг 4.8 хувьд хүргэх төлөвлөгөө гаргасан байгаа. Товчхондоо, ирэх оны хоёрдугаар хагас гэхэд манай улсын эдийн засаг сэргэж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд үйлдэрлэлийн салбарыг шинэчлэх, ажилгүйдлийг бууруулах гол гол арга хэмжээнүүд явагдах төлөвлөгөө байна. Харин 2014 оны эхний улирал гэхэд бид эдийн засгийн сэргэн мандалтын тойрогт орсон байх болно гэдэгт найдаж байгаа. Үнэхээр Европын холбоо, ОУВС, Европын тогтвортой байдлын сан бидэнд итгэж, дахин зээл олгосон нь том дэмжлэг болсон. Одоо бүх зүйл биднээс шалтгаалах болж байна. Бидэнд эргэлзэх учир байхгүй.
-Экспортын хэмжээг нэмсэнээр эдийн засгийн хувьд томоохон урсгал бий болох нь ойлгомжтой. Засгийн газрын төлөвлөгөөний дагуу ирэх онд экспортын хэмжээгээ 11-15 хувиар өсгөх төлөвлөгөө боловсруулсан. Энэ боломжийг Сангийн яам хэрхэн ашиглах гэж байна вэ?
-Засгийн газраас төлөвлөгөөг яаманд танилцуулсан. Хэрэгжих шатанд явж байгаа. Түрүүн би хэлсэнчлэн ирэх оны хоёрдугаар улиралд бүх зүйл бодитойгоор яригдана. Бидэнд багагүй хугацаа үлдлээ. Экспорт ч гэлтгүй импорт ч эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх чухал урсгал. Тиймээс яамны зүгээс өсөлтийг барих, нэмэх бодлого явуулсаар байна.
-Зул сарын баярыг грекчүүд тэмдэглэхгүй гэсэн утгатай мэдээллүүд гадаад байна. Албан ёсны заавар журам баталсан зүйл бий юу?
-Та надаар тоглож байгаа байлгүй дээ. Төсвийн тандалтад Зул сарын баярын төлөвлөгөө гэж байхгүй. Грекчүүд бусдын адил зул сарын баяраа тэмдэглэнэ. Гэхдээ нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аль болох бага зардлаар жилд нэг тохиох баярын өдрөө гайхалтай өнгөрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин