“Оюутолгой”-н ТУЗ дахин хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н ТУЗ дахин хуралдана

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж, өнгөрсөн жилийн тайлан болон ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө ярилцаж, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчигийг томилсон талаар бид мэдээлсэн. Түүний нэрийг Засгийн газраас санал болгож, улмаар Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өчигдрийн хурлаараа захирал болгохыг шийдсэн байна. “Эрдэнэс Оюутолгой” компани Монголын талын 34 хувийг Засгийн газрын нэрийн өмнөөс хариуцах компани юм. Мөн “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Монголын талын гишүүд компанийн ирэх 2013 оны зардлын төсвийг хасах гэх мэт санал оруулсан талаар бид мэдээлсэн билээ. Үүнээс гадна хэлэлцэх асуудал нэлээд их байгаа учраас ТУЗ энэ баасан гаригт дахин хуралдах аж. 

Монголын талын 34 хувийг нэмэгдүүлэх УИХ-ын гишүүдийн саналын талаар Уул уурхайн сайд хүсэлт гаргасан, мөн хөрөнгө оруулагчид 4,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах ёстой ч одоогоор 4,1 тэрбум ам.доллар оруулаад байгаа нь анх гэрээнд заасанд хэмжээнд хүрээгүй байгаа гэх мэт олон асуудал байгаа. Түүнээс гадна томоохон компанийн оны эцсийн тайлан, ирэх жилийн эхний хурлын хувьд нэлээд олон асуудал хэлэлцэх байх гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж