Газрын зургаас даварсан цэг ком

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Газрын зургаас даварсан цэг ком

Гүүгле Мапс АйПИ -ийн бүрэн хүчин чадлыг шинжих шинэ сайт

Эх сурвалж:  More than a Map: a new site to explore the full power of the Google Maps API  by Scott Knaster

Бид хэрэглэгчид дээ иж бүрэн, алдаа мадаггүй хэрэглэгдэх дэлхийн газрын зургийг  Гүүгле Мапс (Google Maps)-д хаанаас яаж хандахаас хамаарахгүй ажиллахаар бүтээх гэж уйгагүй ажиллаж байна. Харин сая сая хүн өөрсдийн ойр орчмын бизнес,   чиглэл хайхаар maps.google.com -ыг шууд хэрэглэж, дэлхийн эргэн тойронд олон хүн Гүүгле Мапс (Google Maps) -ийг өөрийн дуртай вэб сайт болон програм хангамжаас хэрэглэж байгаа тул бид  Гүүгле Мапс АйПИ (Google Maps API) -ийг бүтээсэн авьяаслаг хөгжүүлэгчид дээ баярласнаа илэрхийлье.

Баримтаар, одоо 800,000  гаруй вэб сайт мөн аппи -нууд Гүүгле Мапс АйПИ (Google Maps API) -ийг идэвхтэй ашиглаж танд хэрэгцээтэй мөн сонирхолтой зүйлсийг бүтээж өгч байна.

MoreThanAMap.com (Газрын зургаас илүү цэг ком)

Өнөөдөр бид Гүүгле Мапс АйПИ (Google Maps API) -ийн онцлог мөн чадвар чадамжийг үзүүлэх, morethanamap.com  (газрын зургаас ч илүү  цэг ком) нэртэй вэб сайтыг ажиллуулж эхэллээ. Энэ сайтын үзүүлбэр-жишээнүүд (showcases)  Гүүгле Мапс АйПИ (Google Maps API) -ийн хосгүй онцлогийг хөгжүүлэгчид яаж хэрэглэх вэ гэдгийг үзүүлнэ.

Morethanamap.com хандаж дэлгэрүүлж сурч болно шүү.  Жишээлэхэд Гудамжны дүр зураг(Street View) гэх Гүүгле Мапс (Google Maps) -ийг нийтлэг хэрэглэх онцлог(шинж)-ийг хөгжүүлэгчид сайтдаа хэрхэн шигтгэж(embed) суулгахыг сурч авах,  нийтийн дамжин өнгөрөх чиглэлүүд,  байгаа байрлалын өгөгдөл болон өгөгдлийг "дүрд хувилгах" яггүй чадварыг өөрсдийн вэб сайт эсвэл программ хангамжид шигтгэн суулгах аргыг эндээс сурч болно. Morethanamap.com дээр байх "харилцан үйлчлэл"ийн жишээнүүд нь тухайн онцлогуудыг ямар ч вэб сайт эсвэл програм хангамжид яаж бэлтгэж нэмж оруулахыг танд үзүүлнэ.

Хөгжүүлэгчид Гүүгле Мапс АйПИ (Google Maps API) -аар Гудамжны дүр зургийн (Street View) дүрслэлийг өөрийн сайтдаа шигтгэж суулгаад хэрэглэж болно.

Уншигч та хөгжүүлэгч биш ч гэсэн амь оруулсан Лондонгийн Хеттроу нислэгийн газрын зургийг эсвэл дэлхийн хүн амын тоогоор газрын зураг халаах гэх мэт зугаатай  байдлаар Гүүгле Мапс (Google Maps) -ийн хүчин чадлыг шинжиж болно.

Дэлхийн эргэн тойронд байх Гүүгле Мапс (Google Maps) хөгжүүлэгчдийн түүх

Morethanamap.com сайтад Гүүгле Мапс АйПИ (Google Maps API) -г хэрэглэж бизнесүүд эхэлсэн, хамт олныг бүрдүүлэхэд ашигласан эсвэл байгаль орчин хамгаалахад ашигласан манай хөгжүүлэгч хамт олны туршлага түүх байгаа. Ирэх долоо хоногоос эхэлж үзүүлбэр-жишээ(showcase) тус бүрийн түүхийг Гео хөгжүүлэгчдийн блог(Geo Developers Blog) -оор нийтэлнэ. Биднийг Google+ дагаж ихийг сурч болно…

Сонирхсон хүн үргэлжлэлийг эх сурвалж холбоосоор орж уншаарай. Тэнд бүх жишээний холбоос байгаа.

Та бүгдэд Гүүгле Мапс АйПИ (Google Maps API) -г амжилттай хэрэглэхийг ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж