Дуурь бүжгийн эрдмийн театрт маргааш 17.00 цагаас Ж.Вердийн “Трубадур” дуурь тайзнаа амилах гэж байна. “Трубадур” дуурь нь А.Г.Гутеьерресын “Трубадур” эмгэнэлт жүжгээс сэдэвлэсэн дөрвөн үзэгдэлт дуурь юм. Анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Ромын Аполло театрт тавигдаж байжээ. Харин манай театрт 1993 оны нэгдүгээр сарын 16-нд тайзнаа амилж байсан энэ удаагийн “Трубадур” дуурьт удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, гол дүрүүдэд Ди Лунад Ц.Баттөр, Леонерагийн дүрд Ш.Наранчимэг, Азученад Д.Долгормаа, Манрикод Ч.Түмэндэмбэрэл, Феррандогийн дүрд Ч.Чинзориг, Инесийн дүрд Д.Туяа, Рюицийн дүрд Г.Шижирболд, өвгөн цыганд Э.Бумхүү, мэдээ хүргэгч Г.Шижирболд нар тоглох юм.
Дуурийн нэгдүгээр үзэгдэл эхлэхэд …Эртний нэгэн цайз. Эрхэмсэг гүн ди Лунаг хүлээх зуур Феррандо нөхөддөө олон жилийн өмнө ди Луна гүний гэр бүлийнхэнд тохиолдсон нэгэн аймшигт түүхийг ярьж өгнө. Олон жилийн өмнө бурхан болооч хөгшин гүн ди Луна хоёр хүүтэй байжээ. Нэгэн удаа хүүхдййн орны дэргэд хөгшин цыган байхыг харсан асрагч эх тусламж дуудан орилов. Урилгагүй зочныг барьж, ордноос хөөсөн боловч бяцхан хүүгийн бие муудсан байна. Хөгшин цыганыг аюул авчирсан хэмээн сэжиглэп шатаажээ. Гэвч хэрэг явдал үүгээр дууссангүй. Хөгшин шулмыг цаазалсан тэр өдөр түүний охнн ордонд сэм нэвтэрч гүнгийн бяцхан хүүг хулгайлав. Хүүг эрээд олоогүй бөгөөд хөгшин шулмыг шатаасанд курмаас хүүхдийн араг яс олдсон аж. Хөгшин гүн хүүгээ амьд гэдэгт итгэж байсан ба дүүгээ эрж олохыг залуу эзэнтэнд захижээ. Шатсан шулмын сүнс шар шувууд хувилж, тэр шар шувуу шөнө дөлөөр энэ хавиар байнга үзэгдэх болсон хэмээн Феррандо хэлснээр цааш үргэлжилнэ.
М.Дөл