
Түүний “Te Amo”, “Rehab” зэрэг хит болсон дуунуудынх нь үгийг Justin бичсэн ба дуугаа бичүүлэхэд нь студид хамт байж, сонсож үзээд засч өгдөг гэнэ.
Rihanna “Justin-тай хамтран ажиллах үнэхээр гайхалтай байдаг. Студид олон цагаар ажиллаж байхад түүний алиа хошин зан, эрч хүчтэй чанар нь маш их энерги өгдөг. Түүний дууны үгнүүд сэтгэлд хүрсэн, утга нь гүн байдаг. Миний дуунууд хит болоход түүний нөлөө нэлээд байгаа гэж би хувьдаа боддог” хэмээн өгүүлжээ.
Н.Наран