
Нэгэн үе "Хувьсал" продакшны гол дүр төрх байсан жүжигчин Ууганаа энэ цагийн эмэгтэйчүүдийн эрлэг гэх нэр хочтой болоод буй. Кинонд тоглосон хүүхэмсэг эрийн дүр бүтээдэг тэрээр хаа ч явсан хүүхнүүдийн гарыг үнсч, нуруу мэхэсхийн мэндэлдэг нь нүүдэлчдэд байдаггүй хаа холын франц соёлын хэлтэрхий. Эмэгтэйчүүдийг хүндэтгэхдээ шалиг ч юм шиг аяглах ийм типийн соёлыг Дон Жуаных гэдэг билээ. Хамгийн соёлтой, боловсон залуус ийм байдаг хэмээн европчууд үзэх. Тэгэхээр Ууганаа яах аргагүй залуухан монгол Дон Жуан байх нь. Тэр ааш араншин шигээ авьяасын тухайд ч элдэвтэй эр. Хөтөлнө, дуулна, жүжиглэнэ, танхимыг ёстой байлдан дагуулна. Түүний хөтлөлтөд сүрхий оюун ухаан байхгүй ч мэдрэмж, хөгжингүй байдал дүүрэн байдаг нь аргагүй залуу дэвэргэн сэтгэлийнх гэлтэй. Шинэ жил дөхсөн энэ өдрүүдэд Ууганаагийн ханш ч тэнгэрт хадаж, урилга заллаганд ч дараастай байгаа гэсэн.
Топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг нартай СУИС-ийн нэг анги тэрээр амьдралын ханиа ангиасаа сонгосон нь Б.Уянга хэмээх энэ бүсгүй. Өвөрмөц эрлийздүү төрхтэй жүжигчин бүсгүй Ууганаад хоёр хүү төрүүлж өгсөн. Бэл хөрөнгөтэй, боловсрол мэдлэгтэй гэр бүлээс гаралтай Б.Уянга бүсгүйн тал “Валентины захидал” киног продюсерлэж, хосууд кинондоо тоглосон нь Ууганаад СТА цол тэмдэг авчирсан. Гэвч Б.Уянга мэргэжлээ орхин, барилгын компанид ажилладаг нь эр нөхрийнхөө карьерыг бодсон хэрэг байх.
Эх сурвалж: Grandnews.mn
