“Эрэлхэг цэрэг Швейк” номонд бишгүй элэглэсэн Австри-Унгарын эзэнт улсын эзэн хаан I Франц Иосифийн эхнэр болсон Баварийн гүнж Елизавета 1837 оны арванхоёрдугаар сарын 24-нд одоогоос 175 жилийн өмнө төржээ. Тэрээр тухайн үеийн сонирхолтой эмэгтэйчүүдийн нэг бөгөөд мэргэжлийн хэмжээний яруу найрагч, морин спортын хүн тэрээр өнөөгийн чинээлэг эмэгтэйчүүд шиг эцэс төгсгөлгүй хоолны дэглэм барьж, спортоор хичээллэн, Европын нарлаг газруудаар аялах хэмнэлээр амьдарч байв.
Баварийн Елизаветагийн жинхэнэ хөрөг
Үнэн хэрэгтээ, хатан хаан нас барснаасаа хойших жилүүдэд буюу өнгөрсөн зууны дундуур Австрийн “Сиси”, “Сиси залуу хатан хаан”, “Сиси амьдралын хатуу жилүүд” гэсэн гурвалсан кино дэлгэцнээ гарсны дараа дэлхий дахинд алдаршжээ. Европын хамгийн алдартай болсон эмэгтэйн дүрийг Роми Шнайдер (Romy Schneider) бүтээжээ. Энэ дүр нь залуу жүжигчин бүсгүйг Сисигээс дутахгүйгээр алдар нэртэй болгожээ.
"Гутен Морген, хатан хаан!"
Эдгээр кино Герман, Австрид маш ихээр алдаршив. Киноны найм дахь минут дээр улаан даашинзтай Сиси буюу 17 настай Роми Шнайдер омголон морьтойгоор дэлгэцнээ давхин гарч ирээд "Гутен Морген!" гэж цовоолгоор мэндлэхэд үзэгч бүрийн сэтгэл сэргэн баясдаг байлаа…
Гоо үзэсгэлэнт гүнж, жавхаалаг хаан
Бугын тугалыг угжиж байгаа нь хичнээн сэтгэл уяруулам байв аа! Залуу эзэн хаан түүнд хайраа илчлэхэд нь “хэзээ ч үгүй” гэж хэлэхдээ түүний цэнхэр нүд яаж гялалзаж байв! “Миний дуртай зүйл морь унах! Миний дуртай цэцэг улаан сарнай! Миний дуртай хоол алимны бялуу-штрудель!" гэж хэлдэг үгийг герман, австри охидууд цээжлэн давтаж байлаа…
Дэгээдэлт
Роми Шнейдерийн бүтээсэн энэ киноны эдгээр хэсгүүдээс гадна олон түүхэн үнэн хэсгүүд бий. Сиси охиныг түүний эгч мөн л үзэсгэлэнтэй бүсгүйн эзэн хаантай сүй тавих ёслолд дагуулж очсон гэдэг. Залуу хаантан харин бага дүү бүсгүйг нь сонгожээ. Харин тэдний анх танилцсан түүх нь кинонд загас барьж байгаагаар гардаг. Өөрөөр хэлбэл, залуу бүсгүй түүнийг дэгээдсэн хэрэг.
Бас нэг чухал гэхээр зүйл нь Сиси Баварийн герцогийн охин бөгөөд өөр орны бүхний хайрыг татсан хатан хаан болж чадсан герман хүн юм. Нэг үгээр хоёр зууны өмнөх “Диана гүнж” гэж болно. Дэлхийн хоёрдугаар дайны дараа германчуудыг дэлхийн олон нийтийн өмнө цагаатгах гэсэн имиж кампанийн нэг хэсэг нь Сиси-Шнайдер болсныг үгүйсгэх аргагүй.
Үнэндээ, хагас өлсгөлөн байдлаас дөнгөж ангижраад хэрэглээний амтыг мэдэрч эхэлсэн улс оронд Сисигийн тарган цатгалан гэр бүлийг харахад тааламжтай байсан нь мэдээж. Дашрамд дурьдахад Баварийн зайдсаар бүгдээр хооллож байгаа зураглалыг киноны эхэнд үзүүлдэг. Тэр цагт немцүүд өөрсдийг нь булаан эзлэгчид биш хөгжилтэй, зугаа цэнгэлтэй, байгаль орчиндоо дуртай гэж хараасай гэж хүсч байлаа.
"Усан онгоц дээр хөгжим тоглоно"
Киноны гол дүрүүдийг бүтээсэн нь Роми Шнейдер, Карлхайнц Бём нарт хаан болон хатан Сисигийн нэр алдар бүхий л насаар нь дагалдах болсон учир тэд түүнийг “угаахаар” оролдож зарим нэг ер бусын үйлдэл хийхэд хүргэж байв. Тухайлбал, Роми Шнайдер Ален Делонтай сууж Францын киноны од болон Бём алуурчны дүрд тоглосон ч тэднээс Сиси, эзэн хаан I Франц Иосифийн нэр алдар салсангүй.
Карлхайнц Бём эзэн хааны дүрд
Юу болсон бэ?
Сисигийн лааны тосон баримал
Жинхэнэ Сиси ямар хүн байсан бэ? Тэрээр хүүхдүүдээ хүмүүжүүлэх боломжгүй, бөгчим Венад хоёр сарыг ч өнгөрөөх хүч тэнхээгүй эмэгтэй байв. Тэрээр тухайн үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэгэн байлаа. Түүний шилдэг хөрөг зурагт хамгийн түрүүнд өвдгөө хүрсэн үс нь нүдэнд тусдаг. Сиси таргалахаас маш их айдаг тул олон цагийн дасгал сургуулиар өөрийгөө “зовоож” байв. Ер нь өнөөгийн байдлаас харвал ердийн эрүүл амьдралыг илүүд үзсэн ердийн нэгэн эмэгтэй байв. Гэвч огт өөрийн биш хүрээнд орж ирсэн түүнд байдлыг өөрчлөх боломж үгүй байв. Тиймээс ч эзэнт улсынхаа гадна цагийг өнгөрөөн “аргацааж” иржээ. Гэхдээ бодит байдал тнь түүнийг “уургалжээ”. Эхлээд хаан ширээ залгамжлагч хүү нь амиа егүүтгэв. Дараа нь өөрөө анирхистийн амиа алджээ. Хатан хааны сүүлчийн үг нь “Надад юу учрав аа? Үнэндээ юу болов?” гэсэн гайхаширсан үг байжээ.