Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч Мариус Визер ОХУ болон Европын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Сергей Соловейчик, Челянбинск хотын захирагч Михайл Юрьевич нарт 2014 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн батламжийг гардуулан өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ “ОХУ-ын жүдочид сүүлийн жилүүдэд жүдо бөхөөр дэлхийд хүчтэй өрсөлдөгчийн тоонд орж байгаа. Үүний тод илрэл нь Лондоны олимпод гурван алтан медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн. Тиймээс ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг өглөө” гэв. Жүдо бөхийн ДАШТ 1956 онд анх Японы Токио хотод болж байв. Харин “Ах нар” 1983 онд нийслэл Москвадаа ДАШТ-ийг зохион байгуулсан бөгөөд ийнхүү 31 жилийн дараа эх орондоо дахин нэр хүндтэй тэмцээнийг өлгийдөн авах гэж байгаа аж. Сонирхуулахад Челянбинск хотод энэ жилийн насанд хүрэгчдийн ЕАШТ болсон бөгөөд 45 орны 377 цагаан өмсгөлтөн зодоглож, дээд амжилт тогтоожээ.
“ӨДРИЙН ШУУДАН”