Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдана. Хуралдаанаар шүүхийн шинэчлэлийн багц хуулийг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцөх ажээ.

Түүнчлэн Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/; Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн өнөөдөр Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг сонсох аж.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж