Хятадын Хэбэй мужийн хойд хэсэгт орших Феннин дунд сургууль руу машинтай этгээд дайрч, 13 хүүхдийг гэмтээсэн хэрэг өнөөдөр гарчээ. Цагдаа нарын мэдээлснээр гэмт этгээд хийн түлш зөөвөрлөдөг машинаар сургууль руу дайран орсон байна. Сурагчид өдрийн хоолны дараа сургуулийнхаа байранд байх үед дээрх халдлага гарчээ.
Сүүлийн үед Хятадад дунд сургууль руу халдсан хэрэг нэг бус удаа гарсан бөгөөд хамгийн сүүлд хоёр долоо хоногийн өмнө хутгатай этгээд сурагчид руу дайрсан хэрэг гарсан билээ.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр өнөөдөр гарсан халдлагын үеэр гэмтсэн 13 хүүхдийн гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Цагдаа нар гэмт этгээдийн талаар албаны ёсны мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ иймэрхүү төрлийн халдлагыг сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс үйлдэх нь элбэг байдаг аж.
Э.АНХТУЯА