Дуучин Энрике Иглесиас өчигдөр Майамид далайн эргээр найз бүсгүй Анна Курниковатай завиар зугаалжээ. Хосууд үзэсгэлэнт Майами арал дахь романтик болзоондоо хар нүдний шилээр ижилсэж, салхи татуулан давхиж зугаацсан байна. Испанийн дуучин Энрике Иглесиас одоогоор Майамид найз бүсгүй болон эмээгийнхээ хамтаар амьдарч байгаа аж. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард “Finally Found You” нэртэй дуу гаргасан бөгөөд сүүлийн үед “Reloaded” нэртэй 11 дэх цомгоо бэлэн болгохоор ажиллаж байгаа юм байна.
Энрике Иглесиас 2001 оноос Оросын теннисчин Анна Курниковатай үеэрхэж эхэлжээ.
Б.АНХТУЯА