Бүх нийтийн санал асуулгын эхний дүн гарав

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн санал асуулгын эхний дүн гарав

Египетийн арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн бүх нийтийн санал асуулгын талаар сөрөг хүчний Үндэсний авралын фронтын явуулсан экзит-поллын дүнгээр шинэ Үндсэн хуулийг дэмжигчид давамгайлсан дүн гарлаа. Исламын “мусульман ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгч  санал хураалтын дөрвөн сая хуудсыг тоолсны дараа шинэ Үндсэн хуулийн төлөө сонгогчдын 74 хувь санал өгсөн байна гэж мэдэгдэв.
        
Шинэ Үндсэн хуулийн төслөөр хоёр удаа 15-нд ба 22-нд санал хураалт явуулжээ. Санал хураах хэсгүүдэд ажиглагчдын тоо хүрэлцээгүй байснаас санал асуулгыг ийнхүү хоёр удаа долоо хоногийн зайтай явуулсан юм. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний албан бус тоогоор 15-ны өдөр сонгогчдын 74 хувь санал өгсөн байна. Санал хураалтын  ерөнхий дүн нь энэ долоо хоногт тодорхой болох юм.

“Мусульман ахан дүүсийн” талынхны боловсруулсан хуулийг шашины хэм хэмжээний нэрийн өмнөөс  иргэний эрхийг хязгаарласан, христийнхэн болон эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн баримт болсон гэж сөрөг хүчнийхэн шүүмжлэв. Харин түүнийг дэмжигчид нь хоёр жил үргэлжилсэн тогтворгүй байдалд  төгсгөл тавьж, эдийн засгийн өсөлтийг гаргах  хууль гэж хэлж байгаа.

Арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн санал хураалт дуусахаас хэдэн цагийн өмнө Египетийн дэд ерөнхийлөгч Махмуд Мекки огцорлоо. Тэр өмнө нь шүүгч байсан учраас  тэр нь улс төрийн үйл ажиллагаатай нийцэхгүй гэж үзэн огцрох өрөгдлөө өгсөн байлаа. Түүний шийдвэр нь исламын ерөнхийлөгч Мохаммед Мурсигийн чиг хандлагатай тохироогүйгээс үүдэлтэй байж болохыг шинжээчид хэлж байна.

Мурси энэ үеэр парламентын дээд танхимын 270 гишүүний 90-ийг нь томилсон байна. Албан ёсны мэдээгээр исламистууд дээд танхимын дөрөвний нэгийг ерөнхийлөгчийн жагсаалтын дагуу эзэлжээ. Өмнө нь 180 суудлыг бүх нийтийн сонгуулийн дүнгийн дагуу хувиарласан байлаа. Түүгээр исламчууд 105 суудал авчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж