Ассадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Ассадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэлээ

Арабын хэд хэдэн хэвлэл мөн Сирийн сөрөг хүчнийхэн Засгийн газрын арми химийн зэвсгийг анх удаагаа хэрэглэсөэн тухай арванхоёрдугаар сарын 24-нд мэдээлсэн байна.

Сирийн босогчид. Фото AP       

 
Хомс хотын захын дүүрэг Аль-Байда дээр хорт бодистай хоёр контейнерыг агаараас  хаясан тухай наад зах нь хоёр эх сурвалж мэдээлсэн байна. Мөн амьсгал нь боогдон зургаан хүн (өөр эх сурвалжаар долоон хүн) нас барсан тухай мэдээлжээ. Захын дүүргийн олон хүн эмнэлэгт хандсан бөгөөд тэдний бөөлжис цутгаж, ухаан нь балайртаж, амьсгалахад нь хүндрэл гарчээ.  Тэдний заримын биеийн байдал нь хүнд байгаагаас  эмнэлэгт хэвтүүлсэн байна. Хордсон нэг хүнийг сэхээн амьдруулж байгаа видео бичлэгийг сүлжээгээр үзүүлэх гэнэ.

Сөрөг хүчний мэдээгээр хорт хийн улмаас дөрвөн хүн сохорч, дөрвөн хүн мэдээ алдарчээ. Тэдний мэдээгээр ямар хий хэрэглэснийг мэдэхгүй байгаа ба эмч нар зарин гэдэг хорт бодис хэрэглэсэн гэж үзэж байна.

Химийн зэвсэг хэрэглэснийг баталсан албан ёсны мэдээлэл одоогоор алга байна. Хэдэн долоо хоногийн өмнөөс барууны тусгай албаныхан Сирийн арми химийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж эхэлсэн гэж сануулсан бөгөөд хариуд нь Сирийн дэглэм үй олноор хөнөөх зэвсгийг ард түмнийхээ эсрэг хэрэглэхгүй гэж зарласан юм.

Үүнээс өмнө Сиргийн Засгийн газар босогчдын эсрэг танк, нисэх онгоц, баллистик пуужинг босогчдын эсрэг хэрэглэснээ үгүйсгэж байлаа. Гэхдээ олон тооны гэрчлэх баримтаар эдгээрийг баталгаажуулсан юм. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж