Мьянмарт онгоцны ослоор хоёр хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Мьянмарт онгоцны ослоор хоёр хүн амиа алджээ

Мьянмарын зүүн хэсэгт дэх Шан мужид орших “Heho” олон улсын нисэх буудлын ойролцоо “Air Bagan” нэртэй хувийн агаарын тээврийн компанийн онгоц осолдсоны улмаас хоёр хүн амиа алджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр осолдсон “F-100” маркийн онгоц 63 зорчигч тээвэрлэж явсан бөгөөд орон нутгийн цагаар 08:55 минутад “Heho” нисэх буудлаас 3.2 километрийн зайтай газар осолдсон байна.

Ослын улмаас хоёр нисгэгч болон  есөн зорчигч биедээ гэмтэл авснаас нэг нь бага насны хүүхэд байсан аж. Харин тэдний  гурав нь гадаадын иргэд байгаа бөгөөд тэднийг одоогоор эмнэлэгт хүргээд байгаа юм байна. Албаныхны мэдээлснээр зорчигчдын ихэнх нь  жуулчилж явсан гадаадын иргэд  байсан гэнэ. “Air Bagan” Мьянмарт 2004 оны арваннэгдүгээр сараас эхлэн агаарын тээвэрт үйл ажиллагаагаа явуулж ирсэн томоохон компаниудын нэг юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж