Галт зэвсгийн эрэлт улам ихэсч байна

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Галт зэвсгийн эрэлт улам ихэсч байна

Автомат AR-15 винтовын сумны наймаа АНУ-д эрс өсчээ. Арванхоёрдугаар сарын 24-нд New York Daily News сонинд бичсэнээр өнгөрсөн долоо хоногийн гурван өдрийн дотор америкчууд зэр зэвсэг худалддаг Brownells компанийн гурван жил хагасын дотор  худалддаг хэмжээний сум худалдан авсан байна.
        
Коннектикут  мужийн Ньютаун хотын "Сэнди Хук" сургуульд 20 настай Адам Ланза Bushmaster AR-15 винтов хэрэглэн 20 хүүхэд долоон том хүнийг арванхоёрдугаар сарын 14-нд хөнөөсний дараа галт зэвсгийн хэрэглээ хяналтыг чангатгах ёстой гэснээс хойш эрэлт нь улам нэмэгдсэн байна.

"Сэнди-Хук" сургуульд гарсан хэрэг иргэдийн галт зэвсэгт хязгаарлалт тавих тухай маргааныг өрнүүлж байна. Ерөнхийлөгч Барак Обама хагас автомат бууны наймаанд хязгаарлалт тавина гэж мэдэгдсэн. Гал зэвсгийн наймаанд хязгаарлалт тавихыг шаардсан бичигт нийтдээ 200 мянган хүн гарын үсгээ зуржээ.

Хуулийг чангалсны улмаас зэвсгийн наймаа хумигдаж магадгүй учраас америкчуудын дунд галт зэвсгийн эрэлт нэн ялангуяа AR-15 бууны худалдаа эрс өссөн байна.

Бэлтгэсэн  Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж