Германд Зул сараар эрс дулаарав

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Германд Зул сараар эрс дулаарав

Германы өмнөд нутгийн районуудад агаарын хэм энэ үед байхгүй хэмжээгээр халав. Рейн мөрний усны төвшин 7,5 метрийн буюу эрсдлийн төвшинд хүртэл нэмэгдээд байна.  

Энэ үед Орост эрс хүйтэрч, Норвеги цасанд дарагдан Их Бритрани тунадаст живж байна. Харин Германд бараг хавар болж байна. Арванхоёрдугаар  сарын 24-д Мюнхен хотод бараг зуны гэмээр 20,7 хэмийн дулаан байв. Өмнө нь 1983 онд Баден-Баден, Мюльхаймд (Баден-Вюртемберг) Зул сарын өмнө 17,8 хэмийн дулаан байв.

Мюнхены цаг агаар сайхан байгаа учир Зул сарын бэлгээ цуглуулахаар дэлгүүр хоршоогоор дүүрэн байв. Зогийн газрууд гадаа гудамжинд ширээ сандлаа зассан байна.

Гэтэл шар усны үерийн аюул Рейн сөрний сав газар ихэсчээ. Голын эхэнд усны төвшин нэмэгдэж Кельн хотод  мягмар гаригт усны төвшин эрсдлийн гэх 7,5 метрийн төвшинд очив. Хэрэв шар усны үер татрахгүй бол хотын төв усанд автаж магадгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж