Жулианна Мур охинтойгоо сагс үзэв

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Жулианна Мур охинтойгоо сагс үзэв

Жүжигчин Жулианна Мур охин Ливийнхээ хамтаар уржигдар Эн Би Эй-н Нью-Йорк Никс болон Миннесота Тимберволвес багуудын хоорондох тоглолтыг үзэж сонирхжээ. Өдгөө 52 настай Жулианна Мур өөртэйгөө “усны дусал” мэт адилхан охиныхоо хамт Нью-Йорк Никс багийн сагсчид “гоол” оруулах бүрт баярлан чангаар хашгирч, алгаа ташин их л хөгжилтэй инээлдэн байгаа нь папараццид өртсөн байна. Түүний охин арван настай Лив Нью-Йорк Никсийн үнэнч хөгжөөн дэмжигч гэдгээ илтгэн тус багийн нэг дугаартай тоглогчийн өмсгөлийг өмссөн байжээ. Ээж, охин хоёрын идэвхитэй дэмжсэн Нью-Йорк Никсүүд эсрэг багаа гурван онооны зөрүүтэйгээр 94:91-ээр хожив. Жүжигчин Жулианна Мур 2003 онд өөрөөсөө есөн насаар ах найруулагч Барт Фрейндлихтэй гэрлэсэн бөгөөд тэд Лив, Калеб нэртэй охин, хүүтэй юм байна. Жулианна Мур үүнээс өмнө жүжигчин, найруулагч Жон Гулд Рубинтэй 1986 онд гэрлэж байсан ч 1995 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан.  Сонирхуулахад Жулианнагийн охин Лив аавынхаа найруулж 2005 онд үзэгчдийн хүртээл болгосон “Trust the Man”, 2009 оны “The Rebound” зэрэг кинонуудад дүр бүтээж байсан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж