Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор хөнгөлөлттэй зээлийг аж ахуй нэгжүүдэд олгож байгаа билээ. Үүний нэг нь махны хөнгөлөлттэй зээл бөгөөд энэ хүрээнд өчигдөр дөрөв дэх зээлийн шугамыг нээж, Төв банкнаас Хаан банкинд 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэг жилийн хугацаатайгаар байршуулжээ. Энэхүү санхүүжилтийг “Эрдмийт” ХХК-д олгожээ. Махны үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор нийт 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкинд байршуулаад буй.
У.БОЛОР