Төвбанк ам.доллар худалдах саналыг биелүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Төвбанк ам.доллар худалдах саналыг биелүүлэв

Монголбанк өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 35 сая ам.доллар худалдан авах, 23.5 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бол Монголбанк 1397 төгрөгийн хаалтын ханштайгаар 23.5 сая ам.доллар худалдан авч, банкуудын ам.доллар худалдах саналыг 100 хувь биелүүлэв. Харин юанийн арилжааны санал ирээгүй байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ юм. Гадаад худалдааны валют худалдааг долоон хоног бүрийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж