Техаст зургаан хүүхэд хийд хорджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Техаст зургаан хүүхэд хийд хорджээ

АНУ-ын Техас мужид өчигдөр нэгэн айлын байшингийн арын цэцэрлэгт байсан хийн сав дэлбэрсний улмаас зургаан хүүхэд хийд хордож, хоёр нь их хэмжээгээр түлэгджээ. Албаныхны мэдээлснээр гэмтсэн хүүхдүүд дөрвөөс 11 насныхан байсан бөгөөд Даллас хотоос 50 километрийн зайтай орших Мак-Кинни хотод дээрх хэрэг гарсан байна.  Эмч нарын мэдээлснээр хүүхдүүдийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Хотын аврах ажилтнуудын мэдээлснээр аз болоход хийн сав дэлбэрэх үеэр гэрт байсан хүмүүс мэдэж түргэн тусламж цаг алдалгүй дуудаж чадсан байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж