Өмнөд Африкийн экс Ерөнхийлөгч Нелсон Манделла энэ сарын 10-нд хатгаа нь хүндэрсний улмаас Преториа хотын эмнэлэгт хэвтсэн билээ. Тэгвэл өчигдөр экс Ерөнхийлөгчийн албаны хүмүүсийн эх сурвалжуудад мэдээлснээр тэрээр эмнэлгээс гарах хугацаа нь хараахан болоогүй бөгөөд энэ Зул сарын баярыг эмнэлэгт хэвтэн угтах аж.
Өдгөө 94 настай экс Ерөнхийлөгч хоёр долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн бөгөөд түүний биеийн байдалд ард түмэн нь ихээхэн сэтгэл зовниж байгаа аж. Түүний биеийн байдал тогтворгүй байгаа учраас цаашид үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй талаар Манделагийн эмч өчигдөр мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн жил мөн Йохансбург хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Э.АНХТУЯА