Орон нутгийн сонгуулиас хойш маргаантай байсан газруудын нэг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. Ойролцоо суудал авсан АН, МАН-ынхан ИТХ-аа хуралдуулах гэж нэлээд хугацаа зарсан. Тэгвэл тус дүүргийнхэн өчигдөр эв эеэ олжээ.
Дүүргийн Засаг даргыг АН-ынхан авч, ИТХ-аа МАН-ынхан тэргүүлэхээр болсон байна. Дүүргийн Засаг даргаар АН-ын н.Чинболдыг сонгожээ. Ийнхүү маргаантай дүүрэгт маргаан цэглэгдсэн байна.
Харин тус дүүрэгт явуулах УИХ-ын дахин санал хураалтын хугацаа тодорхойгүй хэвээр байна.
Д.ОЮУН