Турэ энэхүү шагналаа авсаны дараа “Анх энэ шагналыг хүртэхэд илүү хэцүү байсан. Олон баг эгнээндээ элсүүлэхээр хөөцөлдөж эхэлнэ. Энэ шагналыг хүртэж байгаадаа үнэхээр баяртай байна. Цаашдаа улам илүү хөдөлмөрлөх болно. Бидний өмнө ирэх тэмцээн уралдаанууд улам хүчтэй болно. Тэгэхээр багийнхан болон ахлагчийнхаа хамт хичээж шинэ амжилт бүтээхийн төлөө зүтгэнэ” гэж хэлжээ.
Аваргуудын лигийн шигшээд Байерн Мюнхэнийг буулган авахад шийдвэрлэх торгуулийн цохилт хийж Чэлсид ялалт авчирсан Дидье Дрогба энэ шагналыг хүртэх гол тоглогчоор нэрлэгдэж байсан юм. Гэвч Турэ түүнээс илүү санал авсан юм.
Дрогба Турэгийн талаар “Яя сүүлийн 2 жил тун жигд тоглосон. Хэдий би Аваргуудын лиг болон ЭфЭй цомд түрүүлсэн ч улирлын эхэн хэсэгт тоглоогүй. Тиймээс Яя энэ шагналыг хүртэх эрхтэй гэж бодож байна. Энэ шагнал КотдИвуарынх гэж хэлж байгаагаар нь бахархаж байна. Бид 2 КотдИвуарыг төлөөлж хүүхэд багачуудад хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь сэтгэлийн дэм болох үлгэр жишээ байх ёстой тоглогчид. Энэ шагнал бидэнд ирсэн нь гайхалтай. Түүнтэй өрсөлдсөнөөрөө бахархаж байна” гэсэн байна.
Дрогба Африкын үндэстний цомын шигшээ тоглолт хүртэл багаа гайхалтай ахлан тоглож байсан ч шигшээ тоглолтын 2-р хагаст олдсон торгуулийн цохилтоо алдаж шон оносон юм. Тэр цохилт Кот дИвуарын түрүүлэх боломжийг үгүй хийсэн юм. Кот дИвуарын од Дрогба энэ улирлын өмнө Хятадын Шанхай Шенхуа багтай гэрээ хийсэн. Дрогбагийн энэ жил хүрсэн өөр нэгэн амжилт нь тэрээр Вэмблид болсон лигийн цомын шигшээд тоглолтонд Ливэрпүүлийг буулган авахад гоол оруулснаар дөрвөн өөр цомын тэмцээний шигшээд гоол оруулсан анхны тоглогч болсон аж. Хар тивийн шилдгийн өрсөлдөөний 3-р байрт Камеруны хагас хамгаалагч Алэкс Сонг орсон байна.