Эмэгтэй цагдаа америк зөвлөгчөө бууджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Эмэгтэй цагдаа америк зөвлөгчөө бууджээ

Кабул хотод цагдаагийн ажилтан эмэгтэй Америкийн иргэн, зөвлөхөө буудан хөнөөсөн хэрэг гарлаа. Афганы цагдаагийн төлөөлөгч уг эмэгтэйг баривчлан хорьсон тухай мэдээлжээ.

 НАТО-гийн болон Афганы үндэсний армийн цэргүүд. Фото Reuters  

     
Энэхүү хэрэг арванхоёрдугаар сарын 24-ний даваа гаригт Афганы цагдаагийн төв байранд болсон байна. Афганы цагдаагийн эрүүгийн мөрдөн байцаах газрын тэргүүн Мохаммед Захир (Mohammad Zahir) уг хэргийг эртнээс төлөвлөсөн байсан тухай ярьсан гэж Reuters онцолсон байна. Хэрэв энэ хувилбар батлагдвал олон улсын хүчний төлөөлөгчийг цагдаагийн ажилтан эмэгтэй хөнөөсөн анхны хэрэг болно. НАТО-гийн командлал хэргийн талаар тодорхой мэдээлэл аваагүй байна.

НАТО-гийн эвслийн төлөөлөгчид Афганы цэрэг цагдаа, төрийн байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байгаа. Хэсэг хугацааны дараа НАТО засгийн бүх эрхийг орон нутгийн алба, хүчнийхэнд дамжуулж, цэргийн гол хүчин нь 2014 онд Афганистанаас гарсан байх учиртай.

Өнгөрч буй онд Афганы цэрэг, цагдаагийнхан наад зах нь гадаадын цэргийн 53 хүнийг хөнөөсөн гэгдэж байгаа. Афганистанд явуулсан 11 жилийн цэргийн ажиллагааны явцад гадаадын цэргийн эвслийн 3200 цэрэг амь үрэгдсэн тухай  iCasualties.org сайт мэдээлсэн байна. Эвслийн эсрэг ажиллагааны 25 хувь орчмыг “Талибан” хөдөлгөөн зохион байгуулсан  гэдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж