Сара Армстронг нутаг буцжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Сара Армстронг нутаг буцжээ

АТГ-аас “Саусгоби ресурс” компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгаж дууссан бөгөөд мөрдөн байцаалтын явцад сэжигтэй зүйл илрээгүй тул Монгол Улсаас явахыг зөвшөөрөхөөр болсон тухай бид өмнө мэдээлсэн. Түүнийг Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хэрэгтэй холбоотойгоор шалгаж байсан бөгөөд хэрэгт холбогдолгүй гэдэг нь тогтоогдсон учир цаашид үргэлжлүүлэн шалгах шаардлагагүй гэж үзсэн аж. Тэгвэл өнөөдөр Сара Армсронг эх орон руугаа буцсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар “Саусгоби ресурс” компаниас тодруулахад үгүйсгэсэнгүй. Харин түүнийг хаашаа явсан болон компанидаа албан ёсоор үргэлжлэн ажиллаж байгаа эсэх талаар хувь хүнтэй холбоотой асуудал учир хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Сара Армстронг Австрали улсын иргэн. Гэхдээ Хонгконгт голчлон амьдардаг. Түүнийг Хонгконг руу нисэх гэж байхад Чингис хаан нисэх онгоцны буудлаас саатуулан мэдүүлэг авсан, гэхдээ баривчлан хориогүй гэж байсан юм. Харин энэ удаад төрөлх Авсрали руугаа буцсан бөгөөд түүний төлөө сэтгэл зовниж байсан эцэг, эх гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар яаравчлан явсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж