Google Code-in-ээр нээлттэй эхэд хөлд орох боломж

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Google Code-in-ээр нээлттэй эхэд хөлд орох боломж

Есөн сард нийтлэгдсэн энэ мэдээг уншаад 65 улсын хүүхэд оролцоод уралдаж байхад монгол хүүхдүүд дунд нь орчихсон тууж явбал сайхнаа гэж бодоод орчуулаад дахиад нийтэлчихлээ. Дахиад гэдгийн учир өнгөрсөн жил хоёр дахь уралдаан аа "Гүүгл ирээдүйн Эйнштэйн болон Кюрийн эрэлд" гэсэн нэртэйгээр явуулах үед нэг бичлэг оруулсан юм, өнгөрсөн жил шинжлэх ухаанд гэж байсан бол энэ удаа нээлттэй эх рүү чиглэжээ, хуучин бичлэг блогд байгаа.

Энэ бичлэгийн эх сурвалжийн эндээс уншаад холбоосуудыг олж авч болно.
Google Code-in Contest for High School Students Starts this November
 
Сургуулийн сурагчдадын Гүүгл Код-ин(Google Code-in) уралдаан энэ 11 сараас эхэлнэ.   

Өнөөдөр  Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн гурав дахийг нээлттэй эх хөгжүүлэгчдийн орчинд 13-17 насны сурагчдын дунд олон улсын уралдааныг явуулахтай холбоотой. Уралдааны гол зорилго нь сурагчид нээлттэй эхийн програмаар хөгжиж буй олон төрлийн төсөлтэй танилцаж, судлах боломжтой болно. Дэлхийн олон оронд нээлттэй эхээр хөгжсөн програм хангамжийг засаг захиргаа, эрүүл мэндийн салбарт мөн техник технологийн тэргүүлэгч бүх үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэж байна.

"Нээлттэй эх" гэсэн нэр томьёог сонсоод өөрөөсөө та асуувал:

  • Нээлттэй эх гэж яг юу юм бэ?
  • Хэрэв дөнгөж програм бичиж сурах гэж байж би яаж нээлттэй эхийн програм хөгжүүлэлтэд оролцох юм бэ?
  • Нээлттэй эхийн төслүүд гэж ямар төрлийн ажил хийдэг юм бэ?
  • Би нээлттэй эх дээр ажилламаар л байна гэхдээ би програмын код сайн бичихгүй л дээ, харин би өөр юу хийж болох вэ?
  • Би IRC(интернэт хөөрөлдөө) болон хөөрөлдөх(chat) бүлгийг ашиглаж олон нийтийн төсөлд огт ажиллаж үзээгүй, орвол хэн нэг нь надад туслах бол уу? гэж асуугаарай.

Хэрэв таны толгойд янз бүрийн асуулт эргэлдээд,  өөрөө 13-17 насны сургуулийн сурагч бол 2012 оны 11 сарын 26  эхлэх Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн уралдаанд бүртгүүлж ороод уралдааныг хамт хөгжилтэй өнгөрөөж болно.

11 сарын сүүлээс 1 дүгээр сарын дунд хүртэл олон төрлөөр 10 нээлттэй эхийн төсөл дээр ажиллах чадвартай болно. Энэ төслүүд Гүүгл-ийн Зуны сургуулиар их сургуулийн оюутнуудад програмын код бичиж сургахад зориулсан нь амжилттай   үйлчилж чадсан.

Сурагчид дараах үйл ажиллагааг хийж сурна:  

  • Код бичих: програмын код бичих эсвэл хуучныг дахин бичих аргад сургах
  • Баримт бичиг: баримт бичгийг шинээр үүсгэх, засварлах ба  бусдыг сурахад туслах
  • Судалгаа хийх: хамт олны менежмент, борлуулалт эсвэл үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх шийдвэрлэх санал гаргаж сурах.
  • Чанар хангах: тест шалгалт хийх ба сайн чанартай код гэдгээ баталгаажуулах.
  • Хэрэглэгчийн интерфейс: судалгаа хийх туршлагатай болох эсвэл хэрэглэгчийн интерфейсийн загвар болон хариу үйлдэл хийхтэй холбогдолтой суралцах юм.

Өнгөрсөн хоёр жил 65 улс орны 904 сурагчид энэ үйл ажиллагаанд оролцсон. Өнгөрсөн нэг сард Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн 2011 оны 10 ялагчийг дээд шагналд тодруулж зарласан. Дараа нь 6 сард шагналтнуудыг эцэг эхийн хамт Google’s Mountain View, CA headquarters Гүүглийн удирдлага байрлах салбар дээр 5 өдөр 4 шөнө зочлуулж шагналыг олгохдоо Гүүглийн инженерүүдтэй уулзаж ярилцаж, Гүүгл цогцолбороор аялж мөн Сан Францискод бүтэн өдөр аялсан билээ.

Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн сайт хуудасны Байнга Асуугдах Асуултууд хуудсанд зочилж энэ арга хэмжээнд яаж оролцох талаар дэлгэрэнгүй хариултыг авч болно. Дэлхийгээр нэг тарж суусан найз нөхдөдөө энэ бүгдийг дуулгаж бидэнд туслаарай. Хэрэв та багш, өөрийн сурагчдыг энд оролцуулж хамт зүтгэмээр бол манай багийн ospoteam@gmail.com гэх хаягаар э-мэйл бичээрэй. Бид таны бүх асуултад дуртай хариулна.

Энэ бүгдийг сайтын агуулгаас мөн дахин нэмэгдэх мэдээллийг мэйлийн жагсаалтад бүртгүүлснээр авах боломжтой болно. Бид энэ арга хэмжээнд оролцох 10 нээлттэй эхийн байгууллагыг 11 сарын 12 нд нийтэд зарлана. Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн уралдаан 2012 оны 11 сарын 26 нд эхлэх ба нээлттэй эхийн гэр бүлд багтах хүсэлтэй дэлхийн хэдэн ч зуун сурагчдыг морилон ирэхийг хүлээж байна.

Нээлттэй эхийн програмчлагч Степхание Тайлор,

Холбоосуудыг бүрэн гүйцэд орулаагүй тул эх сурвалж
дээрээс хэрэгцээт бүх холбоосоор холбогдоорой.

www. erdeelym.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж