
"Энд гудамжнаас хол тайван байна” гэж тэрээр онцолсон байна. Путины бусад уулзалт мөн Оросын төлөөлөгчдийн оролцох арга хэмжээнүүдэд өөрчлөлт орсон эсэх талаар өөр мэдээлэл гараагүй байна. Путин арванхоёрдугаар сарын 23-наас Энэтхэгт айлчилж байгаа юм.
Арванхоёрдугаар сарын 16-нд 23 настай оюутан эмэгтэй хүчирхийлэлд өртсөн тухай мэдээ тарсны дараа Нью-Делид үймээн дэгдэж эхэлсэн. Үймээн дэгдээгчид эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, хүчингийн хэргийн шийтгэлийг чангалахыг эрх баригчдаас шаардаж байна.
Ням гаригт эсэргүүцэгсэд ба цагдаа нарын мөргөлдөөний улмаас 140 хүн хэлмэгдсэний тал нь цагдаагийн ажилтнууд байлаа. Одоо Засгийн газрын байрнууд байдаг районуудыг бүслэн хаагаад байгаа юм.