Ричи Порте тэмцээнийг тэргүүлсээр байна | News.MN

Ричи Порте тэмцээнийг тэргүүлсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Ричи Порте тэмцээнийг тэргүүлсээр байна

Ричи Порте тэмцээнийг тэргүүлсээр байна
Мэргэжлийн дугуйн спортын хамгийн нэр хүндтэй олон өдрийн уралдаануудын нэг болох Жиро д‘ Италиагийн 12 дахь гараа Китта Сан Анжелогоос Порто Ресанати хүртэл 191 км зайд болсон байна. Энэ гараа нь өмнөх гарааг бодвол байгаль, цаг агаарын тун таатай нөхцөлд болсноороо ялгаатай юм. Өмнөх гараатай бас л ижил сүүлийн хэдэн км-т толгойн групп хангалттай тасарч чадсан.
Толгойн группээс ОХУ-ын  “Катюша” багийн Итали дугуйчин Филипо Позатто илүү байж, таван цаг, 15 минут, 50 секундынн амжилтаар түрүүлсэн байна. Харин хоёрдугаар байрт “Боюугүэсс” багийн Томас Войклер орж ирсэн бол гуравдугаарт “Күйк – Степ” багийн Испани дугуйчин Жероми Пенау хурдалжээ. Энэ гараа Жиро д‘Италиагийн тэргүүлэгчдийн байрыг нэг их өөрчилж чадсангүй. Нийлбэр оноогоор  “Саксо банк” багийн Ричи Порте нийлбэр дүнгээр тэргүүлж, ягаан өмсгөлийг эзэмшсаар байна. Харин түүний араас  “Кайссэ д’Иппарнэ” багийн Дэвид Арроио, “Ликүйгас” багийн Роберт Кисерловский нар тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байгаа юм. Тэмцээний дараагийн гараа Порто Ресанатигаас Сесенатико хүртэл 222 км зайд үргэлжилнэ.
С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж