Жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн үзэсгэлэн гарна

“Euro CIS” жижиглэнгийн худалдааны салбарын олон улсын үзэсгэлэн худалдаа Германы улсын Дюссельдорф  хотод хоёрдугаар сард болох тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээлж байна. Энэ үеэр жижиглэнгийн худалдааны салбарын бүхий л чиглэлд зориулсан технологийн шийдэл, программ болон техник хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах систем, цахим худалдааны шинэлэг шийдлийг танилцуулах юм байна. Үзэсгэлэнд 24 орны 230 компани, аж ахуй нэгж өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэж,  6400 гаруй бизнес эрхлэгчид цуглах юм байна.

Герман улсад зохиогдох олон улсын үзэсгэлэн яармагт Монголын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид оролцох боломж нээлттэй бөгөөд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд нэгдүгээр сарын 25-ны дотор хандан бүртгүүлэх аж.

Виз мэдүүлэхэд шаардагдах материал:

  • Бүрэн гүйцэт, үнэн зөв бөглөсөн Шенген-визийн маягт
  • Хүчинтэй гадаад паспорт болон өмнө нь ашиглаж байсан гадаад паспортууд
  • ХБНГУ-ын ЭСЯ-ны Консулын газарт хандан аялалын зорилгыг дэлгэрэнгүй
  • тайлбарласан албан захидал /англи эсвэл герман хэл дээр/
  • 35 х 45 мм-ийн хэмжээтэй биометрийн шаардлага бүрэн хангасан зураг – 2%
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орчуулгын хамт /төрийн байгууллага
  • бол гэрчилгээ шаардлагагүй/
  • Банкны сүүлийн 6  сарын хуулга  /Санхүүгийн чадвартайг тодорхойлох
  • зорилгоор/
  • Арга хэмжээтэй холбоотой санхүүжилт, байр, хоолны зардал бүрэн шийдэгдсэн баримт
  • Бусад материал:
  • Бүртгэлийн хуудас
  • •МҮХАҮТ-д хандсан албан бичиг 

Визний хураамж болон бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас лавлах боломжтой бөгөөд энд дарж http://www.mongolchamber.mn/attachments/article

Үзэсгэлэнгийн хөтөлбөрийг ЭНД дарж сонирхоно уу.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж