Их Британийн жүжигчин Бенедикт Камбербэтч найруулагч Жей Жей Абрамсын “Star Trek: Into Darkness” гэх шинэ кинонд террористийн дүрд тоглож байгаа юм байна. Энэ тухай тэрээр “Empire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Кино сонирхогчдын дунд алдарт мөрдөгч Шерлок Холмсийн дүрээр илүү танигдсан тэрээр энэ удаад үүнээс тэс өөр дүр бүтээж буй аж. Бенедикт Камбербэтч “Star Trek: Into Darkness” киноны террористийн дүрийнхээ талаар “Би Жон Харрисон гэх терорристийн дүрийг бүтээж байгаа. Тэр бол асар их хүчтэйн дээр янз бүрийн зэвсэг,техник технологиудыг ашиглаж чаддаг маш аюултай хүн. Мөн тэрээр сэтгэлзүйн өндөр мэдлэгтэй учраас орчин тойрныхоо хүмүүст хурцаар нөлөөлж чаддаг” хэмээн ярьжээ. Түүний тоглосон энэхүү “Star Trek: Into Darkness” кино ирэх 2013 оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болох аж. Харин түүний тоглосон Шерлок Холмсийн хоёр дахь цуврал Их Британид ирэх оны нэгдүгээр сараас BBC телевизээр цацагдаж эхлэх юм байна.
Б.АНХТУЯА