Хайди Клум экстэйгээ эргэн нийлнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Хайди Клум экстэйгээ эргэн нийлнэ

Супер модель Хайди Клум дөрвөн хүүхдүүдийнхээ төлөө энэ Зул сарын баяраар экс нөхөр Силтэй эргэн нийлэхээр болсон гэнэ. Хэдийгээр хосууд тус тусын амьдралыг хөөгөөд багагүй хугацаа өнгөрсөн ч тэд Зул сарын баяраар хүүхдүүддээ сайн эцэг, эх нь байж, тэднийг баярлуулахаар төлөвлөж буй аж. Эх сурвалжийн мэдээлснээр поп дуучин Сил Хайдигаас салсан ч түүнтэй эргэн нийлэхийн тулд боломжтой бүхнийг сүвэгчилж, тогтмол утсаар харилцдаг байна. Гэсэн ч Хайди Клум одоогоор бие хамгаалагч Мартин Кристентэй болзсон хэвээр байгаа билээ. Хайди Клум Сил нар Хелен, Хенри, Йохан,  Лу гэх дөрвөн хүүхэдтэй бөгөөд тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрлэлтээ цуцлуулсан. Хосууд салсны дараа Сил гэрлэлтээ цуцлуулсан шалтгаанаа Хайдиг бие хамгаалагч Мартин Кристентэй учир ургуулснаас хэмээн тайлбарлаж байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж