
МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд эрхэм гишүүн М.Энхболдыг УИХ-ын дэд даргад дэвшүүлж, гишүүдийн дийлэнх дэмжив. Энэ үеэр гишүүн Ж.Батзандан “МАН нийслэлийн Засаг дарга байхдаа газрын наймаа зэрэг асуудалд орооцолдсон хүнийг дэвшүүллээ” гэх зэргээр хатуухан шүүмжилж байв.
Гишүүн М.Энхболдыг УИХ-ын дэд даргаар сонгох тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах юм.
Д.ОЮУН