Техник технологийн дээд сургууль магадлан итгэмжлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Техник технологийн дээд сургууль магадлан итгэмжлэгдлээ

Техник, технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Ганбаттай ярилцлаа.

-Ярилцлагаа эхлэхийн өмнө та сургуулийнхаа түүхээс танилцуулах нь зүйтэй болов уу?

-Манай сургууль анх 1984 онд Барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургууль нэртэйгээр байгуулагдаж 1995 оноос Монгол–Туркийн хамтарсан барилга техникийн коллеж, 2000 онд Техник технологийн коллеж, 2012 онд Техник технологийн дээд сургууль болон өргөжсөн. Одоогоор сургууль 2600 гаруй суралцагчидтай, 160-аад багш ажилтантай.Мэргэжлийн, мэргэжлийн боловсролын, техникийн боловсролын, бакалаврын сургалтуудыг эрхлэн явуулдаг. Байгуулагдсанаас хойшхи хугацаанд барилга, авто зам, хүнсний чиглэлээр 9300 гаруй мэргэжилтэн бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн байна.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Шинэ оноо танай хамт олон ямар амжилт бүтээлээр угтаж байна даа?

Шинэ оны босгон дээр бид мэргэжлийн боловсролын чиглэлээр олон улсад магадлан итгэмжлэгдэж “МӨНГӨН ӨРГӨМЖЛӨЛ” хүртсэн анхны сургууль болсон мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын хүний нөөцийн хөгжлийг сайжруулах, гишүүн орнуудынхаа техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх зорилгоор CPSC буюу Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн Техникийн боловсролын ажилтны коллеги нэртэй олон улсын байгууллага 1974 онд байгуулагдсан байдаг. Одоо CPSC бүсийн жинхэнэ гишүүн19 оронтойбөгөөд Монгол УлсынЗасгийн Газар 2005 онд элсэн орж хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн байна. CPSC-ийн дэргэд 2004 ондAPACC-буюу Ази, Номхон далайн бүсийн орнуудын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллагуудын магадлан итгэмжлэх комисс үүсгэн байгуулагдсан.

Манай сургууль нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллагуудын магадлан итгэмжлэл батламжлалын комисс /APACC/-т магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ 2011 оны 3-р сард гаргасан. Бидний хүсэлтийг хүлээн авч тайлангаа ирүүлэхийг зөвшөөрсөн. Бид APACC-ийн чанарын шалгуур, шаардлагын дагуу бүрдүүлсэн нотлох  материалуудыг үндэслэсэн  “Өөрийн үнэлгээний тайлан”-гаа 2011 оны 7-р сард APACC-т илгээж 2012 оны 09 сарын 24-25-нд APACC-ийн шинжээчид тус сургууль дээр ажиллаж магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явагдсан. Энэ 12-р сард Филиппиний Манила хотод төвтэй APACC-ийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр манай сургуульAPACC-ийн чанарын шалгуур, шаардлагыг ханган биелүүлж “МӨНГӨН ӨРГӨМЖЛӨЛ”-ийн болзол хангаж3 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ.

-Магадлан итгэмжлэлд орохын ач холбогдол нь юу байдаг бол?

-Сургуулийн өөрийн дотоод чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, үйл ажиллагаандаа хяналт шинжилгээ, үнэлгээ хийн үйл ажиллагааны чанарын баталгаажуулалтыг бий болгож байгаа нь том давуу тал. Олон улсын түвшинд чанарын баталгаажуулалтыг хийлгэх алхам болсон.Үйл ажиллагаандаа хөндлөнгийн чанарын баталгаажуулалт, үнэлгээ хийлгэж байгаа нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн, чанарын шинэ түвшинд хүрч байна. Магадлан итгэмжлэгдсэнээр байгууллага өөрийн хөтөлбөрөө олон улсын түвшинтэй харьцуулах, мөн өөрийн нөхцөл чадамжийг гүйцэтгэлтэй харьцуулан үнэлэх чадвартай болох боломжтой.

-Барилгын мэргэжлийн жишиг сургуулийн хувьд цаашид төлөвлөж байгаа ажлуудаасаа хуваалцаач.

-Монголын Мянганы сорилтын сангийн “Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”-ийн хүрээнд Эрүүл мэнд, Уул уурхай, Барилгын салбарт гурван жишиг сургуулийг дэмжих цогц үйл ажиллагааг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсний нэг нь манай сургууль. Монгол улсын хэмжээнд мэргэжлийн сургуулиудыг тодорхой шалгуур шаардлага тавьж шалгаруулснаас манай сургууль шалгарсан. Дээрх төслөөр бид барилгын мэргэжлийн 10 гаруй дадлагын газартаа тоног төхөөрөмжийн эрс шинэчлэлтийг хийж 2,8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар сургалтын материаллаг баазыг бэхжүүлсэн. Үүгээр зогсохгүй удирдлагын чадавхийг бэхжүүлж, багшийн мэргэжлийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ажиллалаа. Цаашид ч бид амжилтаа бататгах болно.

2010-2012 онд ММСС-ийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн Ажил олгогч- сургалтын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “ТТК-Түншлэл” төслийг амжилттай  хэрэгжүүлж 2 мэргэжлээр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг ажил олгогчидтой хамтран боловсруулж туршилтын сургалтыг явуулж байна. Австралийн Холмесглен сургуультай ижилсүүлэх хөтөлбөрийг ММСС-ын төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна.

-Танай байгууллагад ирж буй шинэ онд амжилтаа бататгаж салбартаа тэргүүлэх байх их үйл хэрэгт тань өндөр амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж