-Бид өглөө эрт 03-04 цагийн хооронд махаа бөөндөж авдаг юм. Зарим нь газар түрээслээд өөрсдийн бэлтгэн оруулж ирсэн махаа наймаалдаг. Харин хятад ченжүүдийн талаар сайн мэдэхгүй юм. Тэд 22-ын товчоон дээрээс авдаг байж магадгүй. Өнөөдөр үхрийн мах бөөний үнэ нь 5500-5700 төгрөгийн хооронд байна. Бөөний мах ихтэй болоод ч тэр үү үнийн хувьд харьцангуй өөр байгааг харж байгаа биздээ. Өнөөдрийн байдлаар хонины махны худалдан авалт их байна. Хүмүүс өнгөрсөн 21-ний өдрийг угтаж мах ихээр авч байсан юм. Харин одоо жаахан буурч байна. Гэхдээ л авч байгаа. Хятад ченжүүд махыг өндөр үнэтэй их хэмжээгээр нь авдаг гэж дуулсан. Одоогоор нэг ч хятад ирж “Махыг чинь бөөнөөр нь авья” гэж хэлээгүй л байна. Хүйтний эрч нэмэгдсээр байгаа энэ үед хөдөө, орон нутгаас мах авчирч худалдаалж байгаа хүмүүс их байна. Ер нь махны үнэ он гараад л өсчихнө шүү дээ. Цагаан сар ч хаяанд ирчихнэ. Тэгэхээр хүссэн хүсээгүй махны үнэ нэмэгдэх боловуу. Миний сонссоноор Баянзүрхийн товчоо, 22-ын товчоон дээр Хятадууд өндөр үнэтэйгээр мах авч байна гэсэн яриа чих дэлсэж л байсан. Тэрнээс өөрийг мэдэхгүй байна.
-Одоогоор махны үнэ нэлээд унаад байна. Энэ нь иргэд сүүлийн үед их хэмжээгээр мах авч байгаатай холбоотой байж магад. Таваас арван килограмм мах авахын тулд 60, 70 мянган төгрөг зарж байхаар нэг мөсөн авья гэсэн бодолтой болсон байна. Бөөний лангуун дээрээс очиж их хэмжээгээр нь авч нөөцөлж байгаа нь үнэ цэнийг алдагдуулж байна. Хятад ченжүүдийн хувьд мэдэх юм одоогоор алга. Манай зах дээр лав харагдахгүй байна. Биднээс нэг ч хятад ченж мах аваагүй л байна. Жижиглэнгийн худалдаачдын лангуу ер нь бол хоосон байдаг болсон гэж хэлж болно.
-Манай захын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Одоогоор тийм мэдээлэл бидэнд ирээгүй. Махны худалдааны хувьд сүүлийн үед махны лангуу ихээр нэмэгдэж байгаа. Энэ нь он гараад цагаан сартай золгож байгаатай холбоотой байх. Харин хятад ченжүүдийн хувьд манай зах дээр нэг ч хятад түрээслэгч байхгүй. Мөн ойр орчимд нь ч байхгүй гэж бодож байна. Манай захын үйл ажиллагаа явдагаараа явж байна. Махны худалдааны хувьд одоогоор ямар нэгэн асуудал гараагүй л байна.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин