
Катар эзэнтэй "Малага" клуб энэ их өр ширээ хурдан төлөхгүй бол Европын тэмцээнүүдэд оролцох эрхийг нь түдгэлзүүлсээр л байх юм байна. Ямартай ч энэ улирлын Аваргуудын лигт хасагдах 16-гийн шатанд үлдээд байгаа тэднийг ирэх дөрвөн жилийн хугацаанд дахин Аваргуудын лиг болон Европа лигт оролцуулахгүй аж. Европын хөлбөмбөгийн холбоо үүгээрээ бусад багуудад мөн давхар сануулга өгч байна. Тэдний хэрэгжүүлж байгаа санхүүгийн шударга тоглолтын дүрэм Европын бүх багуудад хамааралтай болно. Торгууль хүлээх нь тодорхой болоод байгаа Малага клуб өнгөрсөн амралтын өдөр Испанийн топ клуб "Реал Мадрид"-ыг талбай дээрээ 3:2 харьцаатай хожиж багийн эзэндээ томоохон итгэлийг хүлээлгээд байгаа юм. "Малага" клуб Аваргуудын лигийн шөвгийн 16–д Португалийн "Порту" клубтэй таараад байгаа бөгөөд энэ жил өндөр амжилт үзүүлэх боломж тэдний хувьд байгаа билээ.