В.Путин: Орос хүүхдийн үнэ цэнийг америк мэдэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

В.Путин: Орос хүүхдийн үнэ цэнийг америк мэдэхгүй

АНУ-ын зүгээс ОХУ-д гэр оронгүй хүүхдүүдийг сүүлийн жилүүдэд ихээр үрчлэн авах болсон. ОХУ-ын зүгээс ч үүнийг хүлээн зөвшөөрдөг бай­сан цаг саяхан. Харин энэ сарын 22-нд Төрийн Дум “Оросын өнчин хүүхдүүдийг АНУ-ын иргэдэд үрчлүүлэх нь үндэстэн ястны ирээдүй хөг­жилд чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс зогсоох хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж хүүх­дүүдийг үрчлэх тухай хуулийг баталсан.
Үнэндээ тэд энгийн хүүх­дүүд бус гэр оронгүй, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй аж. ОХУ-ын Ерөн­хийлөгчийн дэр­гэдэх, хүүхдийн эрхийг хам­гаалах тусгай төлөөлөгч Павел Астахов өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч В.Путинд энэ талаар чихэнд нь “шивнэсэн” билээ.

Улмаар уржигдар В.Путин дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэх, энэ талаар зохих хууль журамыг батлах үүрэг өгсөн. Ийнхүү Төрийн Дум хөгжлийн бэрхшээлтэй, гэр оронгүй гэх мэт ер нь орос хүүхдүүдийг АНУ-ын ямар ч иргэдэд үрчлүүлэхийг хориглосон хуулийн төслийг гурав дахь удаагаа эцэслэн хэлэлцэж баталсан.

Баталсан хуулийг 420 депутат дэмжиж, долоон хүн эрсэг санал өгсөн. Харин үүний хариуд АНУ-ын Холбооны зөвлөл дээрх хуулийн талаар хэлэлцэх талаар CNN агентлаг уламжиллаа. Ажиглагчид дээрх хүүхдийн тухай хуулийг өөр нэг өнцөгөөс тайлбарлаж байна. Оросуудыг “Магнитскийн нэрсийн жагсаалтын” эсрэг ийнхүү хууль баталсан гэж үзэж байгаа. Энэ нь оросын түшмэдүүдэд АНУ визний хориг тавьсантай холбоотой байх магадлалтай аж. Вашингтоны үзэж буйгаар хөрөнгө оруулалтын “Hermitage” сангийн хуульч, ОХУ-ын иргэн Сергей Магнитскийг үхэлтэй холбоотой ч гэж хэлэхэд хилсдэхгүй.  Товчхондоо дээрх хууль нь ОХУ-ын иргэдийн эрхийг зөрчин тус улсын ашиг сонирхолд заналхийлсэн АНУ-ын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж буй бүх америкийн төдийгүй, бусад улсуудад байрлах санхүүгийн бус болон улс төрийн, хараат бус арилжааны байгууллагууд болоод арилжааны бус байгууллагуудад үйлчлэх зориулалттай батлагдсан ч байх магадлалтай юм.

"Хүүхдийн эрхийг хамгаалах тусгай төлөөлөгч Павел Астахов “Хүүхэд бүр аз жаргалтай байх ёстой. Гэхдээ эх орондоо, элэг бүтэн. Үүний тулд бид ажиллаж байна” хэмээжээ"

Хоёр гүрний эдийн засгийн болон улс төрийн далд өрсөлдөөн дээрх хуулиар үргэлжилж байна гэсэн ч болохоор байна. ОХУ-ын иргэд ч шинээр баталсан хуульд сэтгэл хангалуун байгаа аж. Хүүхдийн эрхийг хамгаалах тусгай төлөөлөгч Павел Астахов “Хүүхэд бүр аз жаргалтай байх ёстой. Гэхдээ эх орондоо, элэг бүтэн. Үүний тулд бид ажиллаж байна” хэмээжээ. Харин Ерөнхийлөгч В.Путин “Хүүхдийн эрх бага сага зөрчигддөг нь үнэн. Гэхдээ бид хөгжлийн бэршээлтэй, гэр оронгүй, асран хамгаалагчгүй хүүхэд бүрийг америкчуудад үрчлүүлээд байх нь тун буруу. Орос хүүхдийн үнэ цэнийг америкчууд мэдэх болоогүй. Мэдсэн ч бидний ирээдүй болсон хүүхдүүд. Адилхан аав ээжийн хайртай хүүхдүүд” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр хүүхдүүдийн ирээдүй чухал гэдгийг ч онцолж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-аас Москвад “Артем Савельев” хэмээх хүү ирсэн аж. Түүнийг үрчилж авсан америк эцэг эхчүүд нь “Хүүгээс татгалзаж байна” гэсэн зурвастай илгээсэн байна. Дээрх үйл явдлын талаар “Риа Новости” агентлаг уламжилсан бөгөөд нийгэмд ихээхэн сөрөг үр дагавар авчирч, иргэд бухимдалтай хүлээж авч буйгаа хэвлэлээр мэдэгдсэн. АНУ-д байгаа Орос хүүхдүүдийн мууг үзэн, зовоож байгаа хэрэг гарах болсноор эрх баригчид Америкийн иргэдэд хүүхэд үрчлүүлэх асуудлаас татгалзаж байгаа бас нэг шалтгаан болж байгаа юм. Ер нь ОХУ-д хүүхэд үрчлэлийн төвшин маш доогуур байдаг. Одоогоос хоёр жилийн өмнө 3400 гаруй хүүхдийг үрчилсэн гэсэн тоо гарсан. Эдгээр хүүхдүүдээс гуравны нэг нь АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн аж.

Харин 2010 онд хамгийн их хүүхдийг үрчилж авсан байдаг. Тухайн үед ойролцоогоор 4000 гаруй хүүхэд үрчилж байсан тоо баримт бий. ОХУ-ын Шинжлэх ухаан, боловсролын яамны сайд Андрей Фурсенко “Хүүхэд үрчлэх асуудлыг ОХУ-ын Төрийн Дум, эсвэл Ерөн­хийлөгчийн зарлигаар л зогсоох боломжтой” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Эртнээс энэ талаар араг хэмжээ авах цаг ирсэн гэдгийг зарим эрх баригч мэдэгдэж байсан гэдэг нь тодорхой байна. ЗХУ задарснаас хойш буюу 1992 оноос АНУ-д үрчлүүлсэн 17 орос хүүхэд үрчилж авсан америк эцэг, эхийнхээ гарт амиа алдсан баримт байдаг.  Энэ мэт дээрх хуулийг батлах олон үндэслэл бий болсон аж.

Ер нь хүүхдүүдээр боолын хөдөлмөр эрхлүүлж буй явдал нь өнөө үед хөндөх ёстой гол асуудлын нэг болсон. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээллээс үзэхэд “Дэлхий даяар 250 сая гаруй хүүхэд хууль бус хөдөлмөр эрхэлж байгаа” гэсэн албан ёсны тоо бий. Мөн хүүхдүүдийг боол болгон худалдах нь зэвсэг, хар тамхины худалдааны дараа гуравт ордог ашигтай бизнес аль хэдийнэ болсон. Ихэвчлэн гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дээрх гэмт хэрэгт өртдөг. Хууль бус наймаачид энэ худалдаанаас жилд 10 тэрбум ам.долларын ашиг олдог.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээллээс үзэхэд өнөөдөр дэлхий даяар 250 сая гаруй хүүхэд хууль бус хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд хүүхдүүдийг боол болгон худалдах нь зэвсэг, хар тамхины худалдааны дараа гуравт ордог ашигтай бизнес болжээ. Хууль бус наймаачид энэ худалдаанаас жилд 10 тэрбум ам.долларын ашиг олдог байна.

НҮБ-ын мэдээллэж буйгаар хүүх­дүүд боол эзэмшигчдийн гарт өртөж буй гол шалтгаан нь ердөө л ядуурал аж. Тухайлбал ОХУ-ын баруун урд хэсэг ядууралд хамгийн их өртсөн бөгөөд хүүхдийн хөдөлмөрийг хамгийн их мөлждөг газар гэдгийг НҮБ-аас өмнө нь гаргаж байсан. Гэхдээ өнөөгийн Орос улсад хүүх­дийн хөдөлмөр бүр мөсөн алга болж байгаа гэхэд хилсдэхгүй. Хятадын эцэг эхчүүд өрөө дарах, аж амьдралаа сайжруулахын тулд 7-8 настай хүүхдүүдээ зарах нь энгийн нэг жишээ болж хувирсан. Хүүхдийн хөдөлмөр мөлжигчидийн хувьд тэд насанд хүрсэн хүмүүсийг бодвол хийх ёстой ажлаа илүү сайн гүйцэтгэдэг, элдэв зүйл шаарддаггүй, хамгийн гол нь хямд төсөр ажиллах хүч болдог байна.

Харин “Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг, гэр оронгүй орос хүүхдүүдийг америкчууд үрчлэн авдаг вэ”  гэсэн асуултад шинжээчид тодорхой тайлбар өгч чадахгүй хэвээр байна. Үнэхээр “ОХУ-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж, нийгэмд үүнийг гадны оролцоотойгоор шийдвэрлэхээс өөр аргагүй юу” гэсэн ойлголт төрүүлдэг нь хачирхалтай. Түүхэндээ Дэлхийн II дайнаас хойш гэр оронгүй, эцэг эхээсээ төөрсөн хүүхдийн тоо хамгийн өндөр тоонд хүрч байсан. Гэхдээ тэдгээрийн тал гаруй хувь нь манай хойд хөршид аж. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрх баригчид олон үйл ажиллагаа, нийгэм рүү чиглэсэн арга хэмжээ явуулсаар ирсэн. Гэхдээ хөжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үрчлэх, тэдэнд анхаарал хандуулах асуудлыг сүүлийн жилүүдэд орхигдуулсан нь өнгөрсөн долоо хоногт баталсан хуулиар дуусгавар болсон гэж дүгнэж болох талаар “Новости Россий” агентлаг уламжиллаа.

Б.БААТАР

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж