Засгийн газар ээлжит бусаар хуралдана | News.MN

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Яг одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхлэх гэж байна. Хуралдаанаар Хөгжлийн банк байгуулах тухай, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрүүд болон буцалтгүй тусламжийн тухай, Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх бөгөөд танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд С.Баярцогт нар хийх юм. Мөн түүнчлэн Гадаад хэргийн сайд Г.Занданшатар “нууц” гэсэн томьёололтой бас нэгэн асуудлыг ээлжит бус хуралдаанд оруулж хэлэлцүүлэх аж.

Б.ЗАЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж