
Сүүлийн үед монголчууд маань шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэж, салют, бенгалийн галыг ихээр хэрэглэх болсон. Харамсалтай нь, эдгээрийг буруу ашигласнаас болж бэртэж гэмтэх, цаашлаад амь насаараа хохирох явдал ихээр гарсаар байгаа. Энэ талаар ЦЕГ-аас иргэдэд сэрэмжлүүлж, зааврын дагуу хэрэглэхийг сануулдаг ч дорвитой үр дүн гарахгүй л байна.
Т.ДАРХАН