Оюутолгойн ТУЗ хуралдахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн хуралдаан өчигдөр товлогдсон байна. Гэвч Монголын талын ТУЗ-ийн гишүүд хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ удаагийн хурлаар ирэх оны төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх байсан аж. “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөн суугаа гишүүд жилийн өмнө буюу 2012 оны төсвийг батлахад компанийн төслийн зардлын өсөлттэй уялдуулан тодорхой шаардлага тавьж байжээ. Гэтэл өнгөрсөн хугацаанд компанийн удирдлагын зүгээс Монголын талын ТУЗ-ийн гишүүдийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй байна. Тиймээс тавьсан нөхцөл, шаардлагыг хангахаас нааш ирэх оны төсөв, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх хуралд оролцохгүй гэдгээ Монголын талын ТУЗ-ын гишүүд илэрхийлжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж