Антонио Бандерас Колорадод амарчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Антонио Бандерас Колорадод амарчээ

Испанийн нэрт жүжигчин Антонио Бандерас Колорадогийн Аспен хотод гэр бүлийнхээ хамт амралтынхаа өдрийг өнгөрүүлсэн байна. Өдгөө 52 настай нэрт жүжигчний гэр бүл Аспенд цанаар гулгахаар ирсэн нь энэ аж. Энэ үеэр Антонио оранж өнгийн цасны  хувцас өмсч цанаар гулгах чадвараа харуулсан нь папараццид өртжээ.

Антонио эхнэр Милани Гриффит болон 16 настай охин Стелла Кармен, 23 настай  Дакотта Жонсон нарын охидынхоо  хамтаар цанаар гулгасаны дараа гэр бүлээрээ дэлгүүр хэсч, Аспенийн зоогийн газарт оройн хоолоо идсэн байна. Антонио, Милани нарын харилцаа муудаж удахгүй салах тухай цуурхал дэгдээд байсан. Гэтэл үнэндээ бол тэдний харилцаа муудаагүй, нэрт жүжигчид гэр бүлийхэнтэйгээ байхад ихэнх цагийг зарцуулж байгаа нь тэднийг салах ямар ч шалтгаан болохгүй гэдгийг “Дэйли Ньюс” онцолжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж