“Монгол төрийн товчоон” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

“Монгол төрийн товчоон” нээлтээ хийнэ

“Big line film” студийн ерөнхий найруулагч З.Батболдын найруулсан “Монгол төрийн товчоон” баримтат кино тун удахгүй нээлтээ хийхээр болжээ. Уг кинонд Хүннүгээс эхлээд Их Монгол улс, ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын гээд Монгол төрийн бүхий л цаг үеийг нэгтгэн харуулах гэнэ. Киноны үргэлжлэх хугацаа 20 минут бөгөөд Сүхбаатарын талбай, Богд хааны ордон музей, Сонгинохайрхан уулын урд хормойд зураг авалтыг хийжээ. “Монгол төрийн товчоон”-ы Модун Шаньюугийн дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Чингис хаанд залуу жүжигчин Б.Батмэнд, Есүйхэн дүрийг гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бүтээсэн бол Богд хаанд Н.Зоригт, Галдан Бошигтод жүжигчин Г.Эрдэнэбилэг нар тогложээ. “Боолын гэрээ” киногоор нь үзэгчид илүү мэдэх найруулагч З.Батболдын ";/уг кино түүний бүтээж буй анхны баримтат кино бөгөөд шинэ оны өмнөхөн Төрийн түүхийн музейд нээлтээ хийхээр болжээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж