Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн онгоц хүмүүсийн оронд шуудайтай төмс ачин, нислэг үйлдэх болжээ. Энэхүү сонирхолтой үйлдэл нь онгоцон доторх “wi-fi” интернэтийн сүлжээний чанарыг шалгаж, хэрхэн сайжруулах талаарх туршилтын ажилд зориулагдсан гэнэ. “Boeing” компанийн инженерүүдийн мэдээлснээр төмс нь хүнтэй адил цахилгаан долгионд нөлөөлөх чадвартай байдаг учраас онгоцны нислэгийн үед зорчигч “wi-fi”-н сүлжээнд хэрхэн нөлөөлж байгааг туршихад төмсийг ашиглаж байгаа гэнэ. “Boeing” компанийн инженерүүд нислэгийн үед төмс ашиглан зорчигчдын суудлын аль эгнээнд “wi-fi”-н дохио сайн эсвэл сул байгааг шалгаж байгаа аж.  Энэхүү сонин туршилтдаа тус компани онгоцны зорчигчдын суудлыг дүүргэхэд 9000 кг төмс ашиглажээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж