МХЕГ-ын даргын суудалд магадлал өндөр байгаа хүний тоонд МАХН-ын Говийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн. Тэрээр өмнө нь МАХН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргын үүрэг гүйцэтгэж байсан. УИХ-ын сонгуулийн дараа УИХ дахь “Шударга ёс” эвслийн ажлын хэсэгт мөн ажиллаж байсан юм. Хуульч мэргэжилтэй түүний хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал, дуулиант баривчилгааны үеэр идэвхитэй ажиллаж байсан хүний нэг. Шадар сайд Д.Тэрбишдагватай орон нутгаар явж, Мэргэжлийн хяналтынхан болон онцгой байдлынхантай уулзаж өвөлжилттэй танилцаж явахдаа Ч.Чимидсүрэн “хамтрагчаар” авч явсан нь ч удахгүй болох томилгоотой холбоотой бололтой гэгдэж байна.
Мөн МХЕГ-ын даргын суудалд С.Отгонбаярыг “сойж” байгаа гэсэн мэдээлэл бий. УИХ-ын гишүүн асан түүнийг Онцгой байдлын экс дарга, “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч гэдгээр нь сайн мэддэг.
Энэ долоо хоногт МХЕГ-ын даргыг томилох сурагтай байна. Тус албан тушаалд олон хүн санаархаж байсан ч ийнхүү МАХН-ын “хүн” Ч.Чимидсүрэн МХЕГ-ын даргыг удирдах бололтой. Томилгоог хэзээ хийх нь тодорхойгүй ч Ч.Чимидсүрэн ч шинэ ажлаа авах гэж өөрийгөө бэлтгэж яваа гэнэ.