2013 оны тодорхойгүй салбар-уул уурхай

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

2013 оны тодорхойгүй салбар-уул уурхай

Бизнес мониторинг интернэйшнлээс Монголы уул уурхайн салбарын 2013 оны нэгдүгээр улирлын таамаглалыг гаргажээ.
 
Дэлхийн 175 орны  үйлдвэрийн 22 салбарын хөндлөнгийн шинжилгээ, үнэлгээ, тайланг гаргадаг Бизнес мониторинг интернэйшнлийн ажигласнаар  Монголын уул уурхайн хөгжилд алт, зэсийн том төсөл Оюутолгой гарцаагүй чухал хувь эзлэх гэнэ. Уул уурхайн салбараас орж ирэх ашгийн дийлэнх нь бүтээгдэхүүнээ худалдаалах ирэх жил Оюутолгойгоос гарах бөгөөд 2013 онд жигдрэх аж.

Гэвч “Саутгоби Ресурс” компанийн олборлолтын лицензийг цуцласан, нүүрсний гол хэрэглэгч Хятадын мужуудад Монголын нүүрсний өрсөлдөх чадвар муу, нүүрсний импортод хязгаарлалт тавьсан зэрэг шалтгааны улмаас Бизнес мониторинг интернэйшнл нүүрсний олборлолтыг сайнгүй байна гэж таамаглаж байна.

Тиймээс энэ таагүй хүчин зүйлс өсч байсан уул уурхайн салбарыг зогсонги байдалд ч оруулж мэдэхээр байгаа аж.

Монголын Засгийн газар, “Turquoise Hill Resources”-ийн хамтарсан Оюутолгой төсөл хэрэгжиж эхлэхэд зэс, алтны олборлолт, үйлдвэрлэл эрс нэмэгдэх боловч томоохон ордууд дахь төмрийн хүдрийн олборлолтын бууралт зэсийн үйлдвэрлэлд алгуур таагүй нөлөө үзүүлж болзошгүй.

Бизнес мониторинг интернэйшнл нүүрсний салбарын уналтад Монголын улстөрчдийн уул уурхайн салбар дахь шууд оролцоог буруутгажээ. Бизнес мониторинг интернэйшнлийн тайланд Хятадын төрийн өмчит хөнгө цагаан үйлдвэрлэгч “Чалько” Монголд нүүрсний уурхайн 60 хувийг эзэмших санал тавьсны дараа Монголын Засгийн газар “Саутгоби ресурс” компанийн олборлолтын лицензийг цуцалсныг онцолжээ.

Монгол Улс сүүлийн арван жилийн хугацаанд бизнесийн орчинг таатай болгоход ихээхэн ахиц олсон. Үүнээс хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдад хамгийн их саад болж байсан 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг 2011 оны эхээр Монголын Засгийн газар цуцалсан явдал. Гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгосон нь хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг Монголд авчирсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг батлахад том түлхэц болсон.

Монголын уул уурхайн салбарт “Turquoise Hill Resources” болон Монголын төрийн өмчит “Эрдэнэс МГЛ”, Эрдэнэт зэсийн үйлдвэр зэрэг компаниуд тэргүүлж байна. Үүний зэрэгцээ “Сентерра Гоулд”, “Эрдэнэ Ресурс” зэрэг жижиг компаниуд хайгуул, олборлолт явуулдаг. Харин Бизнес мониторинг интернэйшнл Монголын уул уурхайн салбарыг хамгийн тодорхойгүй салбар байх болно гэж таамаглажээ.

Орчуулсан Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж