
Хосуудын хайрын романсын талаар өнгөрсөн аравдугаар сараас эхлэн шар хэвлэлүүд шуугиж эхэлсэн ч Хааны ордноос хуримыг товыг зарлах хүртэл тэд харилцааныхаа талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй аж. Гүнжийн хуримын ёслол ирэх онд Стокгольм хотноо болох гэнэ.
Өдгөө 30 настай Мадлен гүнж нь хаан Карл Густовын хоёр дахь охин бөгөөд тэрээр Нью-Йорк дахь Олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажилладаг гэнэ.
Э.АНХТУЯА