Дуучин Рианна төрөлх Барбодост очиж, эмээгийнхээ хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгт 1.75 сая ам.доллар хандивлажээ. Тэрбээр дээрх мөнгийг эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулахыг хүссэн байна. Энэхүү эмнэлэг нь Барбодосын хамгийн том эмнэлгүүдийн нэг аж. Рианнагийн эмээ өнгөрсөн зургадугаар сард тус эмнэлгийн физик эмчилгээний тасаг хэвтэн эмчлүүлж байжээ.
Рианна Барбадос нутагтаа очиж, эмнэлэгт хандив өргөхийн зэрэгцээ Номхон далайн эрэгт шинэ байшин худалдан авсан гэнэ. Хэсэг хугацаанд нутагтаа амарсан тэрбээр саяхнаас “Unapologetic” хэмээх шинэ цомгийн ажилдаа оржээ.
Э.АНХТУЯА