
“Хэрэглэгчдэд хүрэх үнийг нэмэх нь эцсийн арга биш. Өндөр үнэтэй тендер зарладаг явдлаа эргэж харах зэргээр үнэ нэмэх бус, зардлаа бууруулах өөр арга зам эрэлхийлэх шаардлага тавьсан” гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдлээ. Дээрх шаардлагыг ШӨХТГ-аас өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн байна. Шаардлагын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ нэмэхээс өөр боломжуудыг судалж үзээд буцаад ШӨХТГ-т мэдэгдэх ёстой аж. Үүний дараа тус газраас үнэ нэмэх нь зохистой эсэхийг шийдвэрлэх юм байна.
Б.ХАЛИУН