МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл тус Удирдах зөвлөлийн хуралдаанаас өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхэлж бүлэгтэй болсон МАН-ын гишүүддээ хүчтэй сөрөг хүчин болж ажиллах даалгаврыг өгсөн байна. Ингэхдээ сөрөг хүчний хяналтын танхим байгуулж ажиллах ёстой гэсэн чиглэлийг ч мөн өгсөн гэнэ. Сөрөг хүчний хяналтын танхим нь шударга бус явдлыг засч залруулахын төлөө ажиллах үндсэн үүрэг хүлээх юм байна.
Г.ДАРЬ