Өнөөдрийн байдлаар дүүргүүдийн амбулаториор нийтдээ 22451 хүн үзүүлснээс 3407 нь томуугийн оноштой байжээ. Мөн дүүргүүдийн эмнэлэгт нийт 2249 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 1253 нь хүүхэд байна. 196 хүүхэд шинээр хэвтэж, 134 хүүхэд эдгэрч гарчээ.
Хөл хорио тогтоогоод байгаа Багануур дүүрэгт 116 ортой эмнэлэгт 222 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 114 нь хүүхэд юм. Тус дүүргийн эмнэлэгт ор хүрэлцэхгүй болсон тул нөөц боломжийг ашиглаж, дүүргийн Онцгой албаны нөөцөөс ор авч өвчтөнийг хэвтүүлж байгаа аж.
Харин Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 285 орон дээр 282 хүүхэд хэвтэж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 250 орны норм дээр 416 хүн хэвтэж байгаагийн 309 нь хүүхэд байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
П.Наран